ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫГ ЦААШИД ХӨГЖҮҮЛЭХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТАЛААРХ САНАЛ
- Др. Х.БАДАМСҮРЭН

- Apr 1
- 2 min read
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн асуудлыг шийдвэрлэх үүрэг рольтой билээ. Монголын Уул уурхайн шинжлэх ухааны академиас улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад ямар асуудлуудыг шийдэх нь чухал болох талаар уул уурхайн эрдэмтдийн санал бодлыг нэгтгэн гаргаж энэхүү товхимолд тусгаж байна.
Суурь арга хэмжээнүүд
Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх
Нөхөн сэргээгдэхгүй ашигт малтмалаа үе шаттайгаар нэмүү өртөг шингээж, баяжмал, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох
Ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, өндөр технологийн хүнд үйлдвэрийн цогцолборуудыг байгуулах
Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх
Өнгөт болон хар төмөрлөг, газрын тос, нүүрс-хими зэрэг хүнд аж үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, дэд бүтцийн төслүүдийн хамтаар хэрэгжүүлэх
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн санг бий болгох
1. Геологи хайгуулын зорилтууд
Стратегийн нэн чухал ашигт малтмалын төрлүүдийг нээн илрүүлэх, орд газрыг эзэмших
1.1. Стратегийн нэн чухал ашигт малтмалын суурь судалгааг өргөн хүрээнд хийх
1.2. Геологи хайгуулын ажлын үр дүнгээр шинэ орд газруудыг нээн илрүүлэх, ашиглалтад бэлтгэх
1.3. Ашиглалтын хайгуул хийж, ашигт малтмалын нөөцийг өсгөх
2. Олборлолт, баяжуулалтын зорилтууд
Үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах
2.1. Орчин үеийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, хүдэр болон нүүрс олборлолт, баяжуулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх
2.2. Уул уурхайн үйлдвэрүүдийн өргөтгөл, шинэчлэлээр өртөг зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх
3. Боловсруулах үйлдвэрлэлийн зорилтууд
Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
3.1. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр болон катодын зэсийн үйлдвэрүүдийг байгуулж, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
3.2. Төмрийн хүдрийг баяжуулах, боловсруулах үйлдвэрийг барьж уул уурхай-металлургийн цогцолборыг хөгжүүлэх
3.3. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
3.4. Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн кокс, химийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх
3.5. Алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах асуудлыг нарийвчлан судалж шийдвэрлэх
4. Засаглал, хөрөнгийн удирдлагын зорилтууд
4.1. Компанийн засаглалын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудыг нэвтрүүлж, урт хугацаанд тогтвортой үнэ цэнийг бүтээх
4.2. Эрдэнэс Монгол нэгдлийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах
4.3. Төслүүд хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой шийдвэрлэх
4.4. Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг өргөн хүрээнд сурталчилж, томоохон хөрөнгө оруулагчдыг татах
5. Бүтээмж, үр ашгийн зорилтууд
5.1. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн баялгийг иж бүрэн ашиглах
5.2. Дэвшилтэт, өндөр үр ашигтай техник, технологийг сонгон нэвтрүүлэх
5.3. Нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх



Comments