Академийн тухай
Бидний тухай
Монголын Уул уурхайн шинжлэх ухааны академи
Монголын Уул уурхайн шинжлэх ухааны академи (МУУШУА) нь 2019 онд байгуулагдсан, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний шинжлэх ухааны төрийн бус байгууллага юм. Академи нь салбарын мэргэжлийн судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, олон улсын түвшинд нийцүүлэх, шинэ үеийн судлаачдыг бэлтгэх зорилготой.
Тус академийн анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбат ажиллаж байсан бол одоо Ерөнхийлөгчөөр доктор Х.Бадамсүрэн, гүйцэтгэх захирлаар доктор Б.Бат-Очир, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Д.Гэрэлт-Од нар ажиллаж байна. Одоогоор академи 40 гаруй гишүүнтэй бөгөөд үүнд 1 академич, 6 шинжлэх ухааны доктор, 32 Ph.D зэрэгтэй эрдэмтэ д багтдаг.
Бидний Үйл Ажиллагаа
МУУШУА нь салбарын хөгжилд бодлого, санал дэвшүүлэх чиглэлээр ажилладаг ба 2024 онд "Эдийн засгийг эрчимжүүлэхэд юу хийх хэрэгтэй вэ" сэдвээр товхимол гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Тус академи нь Евроазийн болон Дэлхийн уул уурхайн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, олон улсын хурал, уулзалтуудыг Монголд зохион байгуулсан. Мөн Казакстан, ОХУ, Грузин зэрэг орны академиудтай хамтын ажил лагааны санамж бичиг байгуулсан байна.
Манай баг хамт олон
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН УДИРДЛАГА
доктор (Ph.D) Б.Бат-Очир
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
доктор (Sc.D) Х.Бадамсүрэн
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ
доктор (Ph.D) Д.Гэрэлт-Од
MОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЭРДЭМТЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА