top of page

Уул уурхайн академийн эрдэмтэд Эрдэнэс тавантолгой ХХК-ийн уурхайд зочлов.

  • Writer: Purev-Ochir Togtokhbaatar
    Purev-Ochir Togtokhbaatar
  • Apr 30, 2025
  • 1 min read
Уул уурхайн академийн эрдэмтэд Эрдэнэс тавантолгой ХХК-ийн уурхайд зочлов.
Уул уурхайн академийн эрдэмтэд Эрдэнэс тавантолгой ХХК-ийн уурхайд зочлов.

Монголын Уул уурхайн шинжлэх ухааны академийн хэсэг эрдэмтэд 2025.04.30-нд Эрдэнэс тавантолгой ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь коксжих нүүрсний уурхай, нүүрс баяжуулах үйлдвэртэй танилцлаа. Мөн тухайн уурхайн инженер техникийн ажилтнуудтай уулзалт хийж уурхайн уулын ажлын өнөөгийн байдал болон техник, технологийн шинэчлэлээр санал солилцов. Эрдэнэс тавантолгойн уурхайн Албаны дарга Даваахүү зочдод уурхайгаа танилцуулж өнгөрсөн оны үйлдвэрлэл, экспортын талаар мэдээлэл хийв. Эрдэнэс тавантолгойн уурхай нь 2024 онд 30 гаруй сая тонн нүүрс олборлон үйл ажиллагааныхаа рекорд үзүүлэлтийг тогтоосон байна.

Comments


bottom of page