Уул уурхайн академи зарим ахмад эрдэмтэд, инженерүүдийг хүлээн авч уулзалт хурал зохион байгууллаа.
- Purev-Ochir Togtokhbaatar
- Jun 25, 2025
- 1 min read

Монголын Уул уурхайн шинжлэх ухааны академийн удирдлага 2025.06.06-нд академийн зарим ахмад эрдэмтэд, инженерүүдийг хүлээн авч, уулзалт хурал зохион байгууллаа. Хуралд профессор, ШУ-ны доктор Я.Гомбосүрэн, Б.Лайхансүрэн, Б.Пүрэвтогтох, профессор, доктор Д.Дондов, Ж.Цэвэгмид, Л.Пүрэв, Д.Цогбаатар, ахмад инженер Д.Рэнчинханд, Д.Амгалан, доктор Р.Сундуй, Г.Тулгаа, Х.Жаргалсайхан, Л.Орхон нар оролцов. Уг хуралд Академиас зохион байгуулж буй ажлуудын талаар Б.Бат-Очир танилцуулга хийсэн ба академийн үйл ажиллагааны талаар болон цаашид анхаарах асуудлуудаар хуралд оролцогсод санал, бодлоо илэрхийллээ. Хуралд УИХ-ын гишүүн Үүрийнтуяа урилгаар оролцон өөрийн санал бодлоо хуралд оролцогсдод танилцуулж харилцан санал солилцов.



Comments