top of page

Академич П.Очирбатын нэрэмжит "Номын өргөө"-г нээв.

  • Writer: Purev-Ochir Togtokhbaatar
    Purev-Ochir Togtokhbaatar
  • May 16, 2025
  • 2 min read

МУ-ын Анхны Ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит "Номын өргөө"-г ШУТИС-ын Төв номын сангийн 5-н давхарт сүүлийн жилүүдэд түүний сууж, ажиллаж байсан албан өрөөнд нь нээлээ. Энэ номын өргөөг нээх ажлыг П.Очирбат агсны гэргий Ш.Цэвэлмаа санаачлан, Ерөнхийлөгчийн хувийн номын сангаас, мэргэжлийн болон бусад сонирхолтой чиглэлийн 1500 гаруй номыг ШУТИС-ын Төв номын санд өгсөнийг дэмжин тус сургуулийн захиргаа болон ГУУС-аас санхүүжүүлэн энэ Номын өргөөг байгуулсан байна. Академич П.Очирбат нь 2019 оноос Монголын Уул уурхайн шинжлэх ухааны академийг үүсгэн байгуулалцаж, түүний анхны Ерөнхийлөгчөөр 2024 оны 6-н сар хүртэл ажилласан бөгөөд үүнээс хойш тус академийн Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байв. Анхны Ерөнхийлөгч маань Монголын Уул уурхайн академийг толгойлон ажиллах хугацаандаа 2023 оноос Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн даргын сонгуульт ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд мөн ОХУ, Грузин, Казакстаны Уул уурхайн академийн Хүндэт гишүүнээр сонгогдсон олон улсын түвшний уул уурхайн мэргэжилтэн байлаа. Академич П.Очирбатын Номын өргөөнд Уул уурхайн академиас олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Академич П.Очирбатын нэрэмжит "Номын өргөө"-г нээв.
Академич П.Очирбатын нэрэмжит "Номын өргөө"-г нээв.

МУ-ын Анхны Ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбат нь 1972 оноос Политехникийн дээд сургуулийн шалгалтын комиссод ажиллаж эхэлсэнээс хойш энэ сургуультай тогмол холбоотой ажиллаж ирсэн. Тэрээр 1998 оноос тус ШУТИС-ын Удирдах зөвлөл болон профессорын багийг ахлан ажиллаж магистр, докторантуудад хичээл заахын зэрэгцээ уул уурхайн мэргэжлийн болон бусад чиглэлээр олон арван ном бүтээлийг тууривсан. Түүний 2014 оноос хойш ажиллаж байсан ШУТИС-ын Төв номын сангийн 5-н давхарт байрлах албан конторыг тохижуулж, МУ-ын Анхны Ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит "Номын өргөө" болгож, 2025 оны 5 дугаар сарын 16-нд албан ёсны нээлтийг хийлээ. Энэ номын өргөөг нээх ажлыг П.Очирбат агсны гэргий Ш.Цэвэлмаа санаачлан Ерөнхийлөгчийн хуувийн номын сангаас мэргэжлийн болон бусад сонирхолтой чиглэлийн 1500 гаруй номыг ШУТИС-ын Төв номын санд өгсөнийг дэмжин тус сургуулийн захиргаа болон ГУУС-аас санхүүжүүлэн энэ Номын өргөөг байгуулсан байна. Номын өргөөний нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч Дэмбэрэл, түүний нэг сургуулийн анд МУ-ын Хөдөлмөрийн баатар Дондов, Гадаад явдлын сайд асан Гомбосүрэн, ШУТИС-ын Ректор профессор Намнан, Анхны ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн болон ГУУ-н сургуулийн багш нар, албаны бусад хүмүүс оролцов. Энэ өргөөг байнга нээлттэй ашиглахыг Төв номын сан болон ахмад багш нарын тэргүүн профессор Пүрэв нарт хариуцууллаа. Академич П.Очирбат нь 2019 оноос Монголын Уул уурхайн шинжлэх ухааны академийг үүсгэн байгуулалцаж, түүний анхны Ерөнхийлөгчөөр 2024 оны 6-н сар хүртэл ажилласан бөгөөд үүнээс хойш тус академийн Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байв. Анхны Ерөнхийлөгч маань Монголын Уул уурхайн академийг толгойлон ажиллах хугацаандаа 2023 оноос Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн даргын сонгуульт ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд мөн ОХУ, Грузин, Казакстаны Уул уурхайн академийн Хүндэт гишүүнээр сонгогдсон олон улсын түвшний уул уурхайн мэргэжилтэн байлаа. Академич П.Очирбатын Номын өргөөнд Уул уурхайн академиас олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Comments


bottom of page